Системээс мэдэгдэх хэсэг
О. Саруулгэрэл
Last Update há 9 meses
Дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах хонхны дүрс дээр дарахад та мэдэгдлийн дэлгэрэнгүй жагсаалт руу шилжинэ.
Энэ хэсэгт систем таньд хамааралтай цаг тухай бүрт хийгдсэн үйлдлүүдийг шууд мэдэгдэх юм.
Мэдэгдэл хэсэг дээр:
ХАСУМ шинээр нээсэн тухай
ХАСХОМ шинээр нээсэн тухай
Мэдэгдэл, тайлбар шинээр нээсэн тухай
Шийдвэрлэлт оруулсан тухай
Мэдүүлэг буцаасан тухай
ЭБАТ баталгаажуулсан / цуцалсан тухай
АТГ-т илгээсэн тухай
Байгууллага шилжүүлсэн тухай
Хэрэглэгч шилжүүлсэн тухай
Та эдгээр мэдэгдлээс байгууллагад хийгдсэн бүх үйл ажиллагааны түүхийг цаг тухайд нь харах боломжтой.

Мэдүүлэг гаргагчийг өөр байгууллага руу шилжүүлэх татах үед ирэх мэдэгдэл
Хэрэглэгчийг байгууллага хооронд шилжүүлэх үед (ЭБАТ шилжүүлсний дараа) хэрэглэгчид байгууллага хооронд шилжүүлэх эсэхийг зөвшөөрөх мэдэгдэл ирнэ. Зөвшөөрөх товчийг сонгосноор өөр байгууллага руу амжилттай шилжинэ.
Мэдүүлэг үүсэх үед ирэх мэдэгдэл
ЭБАТ мэдүүлэг үүсгэх үед мэдүүлэг гаргагчид дараах мэдэгдэл ирнэ. (Жишээ нь ХАСУМ үүсгэх үед ирэх мэдэгдэл)

Мэдэгдэл дээр дарснаар мэдэгдэлийн дэлгэрэнгүй цонхруу шилжих ба байгууллага багана дээрх текст дээр дарснаар тухайн мэдүүлгийн мэдүүлэг гаргах цонхруу шууд шилжинэ.

