Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбар гаргах

О. Саруулгэрэл

Last Update há 9 meses

Мэдэгдэл тайлбарыг гаргахын тулд өөрийн харьяа байгууллагын ЭБАТ-д хандан мэдэгдэл тайлбарыг үүсгүүлнэ. 


ЭБАТ мэдэгдэл тайлбарыг үүсгэсэн тохиолдолд танд системээс мэдэгдэл ирэх ба таны нүүр хуудасны цонх нь дээр гарч ирнэ.

Тухайн мэдэгдэл тайлбарын мөрийн хамгийн хойно байрлах үйлдэл товчлуур дээр дарснаар дэлгэрэнгүй цонх руу шилжинэ.

Мэдэгдэл тайлбар баталгаажуулах:

Дэлгэц дээрх шаардлагатай бүх талбаруудыг оруулсны дараа дэлгэцийн зүүн дээд буланд байрлах [Баталгаажуулах] товчлуурыг дарж мэдэгдэл тайлбар баталгаажуулах хэсэгт шилжинэ.

Баталгаажуулах дэлгэцэд өөрийн мэдэгдэл тайлбарыг хураангуй хэлбэрээр нягтлан шалгана. Хэрэв мэдээлэл үнэн зөв бол дэлгэцийн зүүн дээд буланд байрлах чекбокс дээр дарж “Зөв” (✓) тэмдгийг идэвхжүүлнэ.

Ингээд доор байрлах [Баталгаажуулах] товчлуурыг дахин дарна. Үүний дараа баталгаажуулалтын анхааруулга бүхий цонх гарч ирэх бөгөөд тус цонхонд байрлах [Зөвшөөрч байна] товчлуурыг дарснаар таны мэдэгдэл тайлбар албан ёсоор баталгаажна.

Таны мэдэгдэл тайлбарыг шийдвэрлэсэн үед "Мэдэгдэл, тайлбарыг шийдвэрлэлээ" гэсэн мэдэгдэл ирнэ.