ХАСХОМ удирдлага

ХАСХОМ үүсгэх, мэдүүлэг баталгаажуулах, цуцлах, устгах

О. Саруулгэрэл

Last Update منذ ٩ أشهر

ХАСХОМ цэсэд та мэдүүлэг гаргагчийн ХАСХОМ үүсгэх, явцыг хянах болон мэдүүлэг баталгаажуулах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

ХАСХОМ Үүсгэх:

ХАСХОМ мэдүүлгийг шинээр үүсгэхийн тулд [ХАСХОМ] цэс дээр дарж, дараа нь [+ Шинээр үүсгэх] товчийг сонгоно. Үүний дараа дэлгэцийн баруун хэсгээс ХАСХОМ шинээр үүсгэх цонх нээгдэх бөгөөд тухайн цэсэд мэдүүлэг гаргагчийн шаардлагатай мэдээллийг бүртгэн ХАСХОМ -ийг үүсгэх боломжтой.

Санамж: Мэдүүлэг гаргагч өмнөх ХАСХОМ баталгаажуулаагүй тохиолдолд дахин ХАСХОМ үүсгэх боломжгүйг анхаарна уу.

ХАСХОМ Баталгаажуулах:

Мэдүүлэг гаргагч ХАСХОМ мэдүүлгээ баталгаажуулж, танд баталгааны маягтыг хүлээлгэн өгсний дараа та тухайн мэдүүлгийг дэлгэрэнгүй нягтлан ЭБАТ-аас баталгаажуулах үйлдлийг гүйцэтгэнэ.


Баталгаажуулалт хийхдээ:

1. Жагсаалтаас баталгаажуулах шаардлагатай ХАСХОМ-ийг сонгон, ард        байрлах [Үйлдэл] товч дарна.

2. Мэдүүлгийг хянасны дараа дэлгэцийн баруун дээд буланд байрлах             [Баталгаажуулах] товчийг дарж ЭБАТ баталгаажуулах цонхыг нээнэ.
3. Нээгдсэн цонхонд [Дэс дугаар], [Огноо], [Тайлбар] талбарууд харагдана. 

    Баталгаажуулалтыг үргэлжлүүлэхийн тулд дахин [Баталгаажуулах] товч      дарна.

4. Үүний дараа баталгаажуулалтын анхааруулга бүхий цонх гарч ирэх              бөгөөд тухайн цонхон дахь [Зөвшөөрч байна] товчийг дарснаар                ХАСХОМ мэдүүлэг ЭБАТ-аар баталгаажна.

ХАСХОМ цуцлах:

Хэрэв мэдүүлэг гаргагчийн баталгаажуулсан мэдүүлгийг хянах явцад буцаах шаардлага үүссэн, мэдүүлэг гаргагчаас цуцлах хүсэлт ирсэн тохиолдолд тухайн мэдүүлгийг цуцлах боломжтой. 

Үүний тулд ХАСХОМ жагсаалт дотроос цуцлах шаардлагатай мэдүүлгийн ард байрлах [Үйлдэл] товчлуурыг дарж, нээгдсэн дэлгэцийн баруун дээд буланд байрлах [ЭБАТ цуцлах] товчлуурыг сонгоно. 

Дараагийн цонхонд тайлбар оруулж баталгаажуулснаар тухайн мэдүүлгийг цуцлах боломжтой.

Санамж: Хуулийн хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн мэдүүлгийн баталгаажуулалтыг цуцлах боломжгүй. Хуулийн хугацаа хэтрээгүй бол мэдүүлэг гаргагчийн баталгаажуулалтыг ЭБАТ цуцлах боломжтой. Харин ЭБАТ-аар баталгаажуулсан мэдүүлгийн баталгаажилтыг зөвхөн АТГ цуцлах эрхтэйг анхаарна уу.

Цуцлах үйлдэл хийгдсэнээр мэдүүлэг гаргагч мэдүүлгээ засварлаад дахин илгээх боломжтой.

ХАСХОМ устгах:

Мэдүүлэг гаргагч баталгаажуулаагүй болон мэдүүлэг үүсгэсэн төлөвтэй мэдүүлгийг устгах боломжтой ба устгахын тулд ХАСХОМ цэсэд устгах мэдүүлгийн мөрийн хамгийн хойно байрлах 🗑️ дээр дарснаар баталгаажуулах цонх гарж ирнэ. 

Баталгаажуулах цонх дээр шаардлагатай талбаруудын мэдээллийг оруулж устгах товч дарснаар мэдүүлэг амжилттай устана.