Хэрэглэгчийн бүртгэл
Хэрэглэгч шинээр үүсгэх, чөлөөлөх
О. Саруулгэрэл
Last Update há 10 meses
Хэрэглэгчийн бүртгэл цэсээс та өөрийн хариуцсан байгууллагын мэдүүлэг гаргагчдыг удирдах боломжтой.
Мэдүүлэг гаргагчийн ХАСХОМ, ХАСУМ болон Мэдэгдэл тайлбар шинээр үүсгэхэд хэрэглэгчийн бүртгэл заавал хийгдсэн байх шаардлагатай.
Хэрэглэгч үүсгэх:
Мэдүүлэг гаргагчийг шинээр үүсгэхийн тулд [Хэрэглэгчийн бүртгэл] цэс дээр дарж, дараа нь [+ Шинээр үүсгэх] товчийг дарна.
Ингэснээр дэлгэцийн баруун хэсгээс Шинээр хэрэглэгч бүртгэх цонх нээгдэнэ.
Тус цонхонд бүртгэх талбаруудын мэдээллүүдийг гараас бүртгэж оруулаад [Хадгалах] товч дарснаар мэдээллийг амжилттай хадгална.
Регистрийн дугаар талбарт мэдүүлэг гаргагчийн РД-г оруулаад [Шалгах] товч дарахад тухайн РД -н мэдээлэл УБЕГ -т бүртгэлтэй эсэх ХУР сервис ажиллана.
УБЕГ -т бүртгэлтэй зөв РД -тай хэрэглэгчийг системд бүртгэх боломжтой. Хэрэв тухайн РД нь УБЕГ -т бүртгэлгүй бол тухайн мэдүүлэг гаргагчийг системд бүртгэх боломжгүй юм.
Ингэснээр РД -н мэдээлэл буруу бүртгэх, бүртгэлгүй РД оруулах гэх мэт алдаатай мэдээлэл оруулахаас сэргийлж бодит үнэн зөв мэдээлэл оруулах боломжтой болж байгаа юм.

Санамж: Хэрэв шинээр бүртгэх гэж буй иргэний регистрийн дугаар системд бүртгэлтэй байна гэсэн анхааруулга өгсөн бол тухайн мэдүүлэг гаргагчийн хувьд дахин бүртгэл үүсгэх боломжгүй.
Системд шинэ хэрэглэгчийн бүртгэлийг нэг л удаа хийнэ.
УБЕГ-т бүртгэлгүй РД бол иргэний мэдээллийг дахин шалгаад, дахин оролдож үзнэ үү.
Хэрэглэгч чөлөөлөх (идэвхгүй төлөвт шилжүүлэх):
Мэдүүлэг гаргагчийн хэрэглэгчийн бүртгэл идэвхгүй болгохын тулд мэдүүлэг гаргагчдын жагсаалтаас мэдүүлэг гаргагчийн нэр дээр дарж, нээгдэх дэлгэрэнгүй цонхны баруун дээд буланд байрлах [Чөлөөлөх] товч дээр дарна.
[Чөлөөлөх] товч дарснаар гарч ирэх цонхонд шаардлагатай мэдээллийг бүртгэн [Чөлөөлөх] товч дарснаар байгууллагын бүртгэлээс идэвхгүй төлөвт шилжүүлж хадгална.

Санамж: Хэрэглэгчийн бүртгэлээс мэдүүлэг гаргагчийг чөлөөлөх идэвхгүй төлөвт шилжүүлэхэд тухайн мэдүүлэг гаргагч системд нэвтрэх боломжтой ба мэдүүлэг гаргах боломжгүй болно.
Идэвхгүй төлөвтэй мэдүүлэг гаргагчийг Шилжүүлэн татах үйлдэл хийж идэвхтэй төлөвт шилжүүлнэ.
Мэдүүлэг гаргагч цэснээс ХАСХОМ ХАСУМ, Мэдэгдэл Тайлбар үүсгэх:
ХАСХОМ, ХАСУМ болон Мэдэгдэл тайлбарыг тус бүрийн цэснээс шууд үүсгэх боломжтой боловч, эдгээрийг мөн адил Хэрэглэгчийн бүртгэл цэс доторх тухайн иргэний профайлаас үүсгэх боломжтой.
Мэдүүлэг үүсгэхийн тулд [Хэрэглэгчийн бүртгэл] цэс дээр дарж, мэдүүлэг үүсгэхийг хүссэн иргэний нэрийг сонгон [Дэлгэрэнгүй] цонх руу орно. Тус дэлгэцийн Мэдүүлэг хэсэгт тухайн мэдүүлэг гаргагчийн мэдүүлж байсан мэдүүлгүүдийн жагсаалт харагдана. Тухайн дэлгэцэд байрлах [+ Шинээр үүсгэх] товчлуурыг дарснаар [ХАСХОМ], [ХАСУМ], [Мэдэгдэл тайлбар] гэсэн гурван сонголт гарч ирнэ. Эдгээрээс шаардлагатай төрлийг сонгосноор тухайн мэдүүлгийн үүсгэх цонх руу шилжинэ.
Мэдүүлэг тус бүрийг хэрхэн үүсгэх талаар дэлгэрэнгүй зааврыг тус бүрийн хэсгээс харна уу.


Түүх
Хэрэглэгчийн бүртгэлийн дэлгэрэнгүй хэсэгт түүх хэсэг байх ба уг хэсэгт тухайн хэрэглэгч дээр хийж байсан өмнөх үйлдлийн түүхүүд харагдана.

