Мэдүүлэг гаргах

О. Саруулгэрэл

Last Update för 9 månader sedan

Систем дээр ХАСХОМ, ХАСУМ болон Мэдэгдэл тайлбар гэсэн гурван төрлийн маягтын дагуу мэдүүлэг гаргах боломжтой. Энэхүү шинэ системд “Мэдэгдэл тайлбар” модулийг нэмж хөгжүүлсэн бөгөөд эдгээр гурван төрлийн маягтын дагуу мэдүүлэг гаргахын тулд өөрийн байгууллагын ЭБАТ-д хандан системийн эрх үүсгэх, мэдүүлгийг нээлгүүлэх шаардлагатай.

ЭБАТ танд мэдүүлэг нээсэн тохиолдолд дэлгэцийн баруун дээр байрлах мэдэгдэл хэсэгт "Шинээр ХАСУМ/ХАСХОМ/Мэдэгдэл тайлбар үүслээ" гэсэн мэдэгдэл ирнэ.


ХАСХОМ болон ХАСУМ мэдүүлгийн мэдээллийг системд оруулах зарчим хоорондоо ижил бүтэцтэй байдаг.


Мэдээлэл нэмэх:

Өөрийн бөглөх шаардлагатай маягтын хэсэг рүү орж, мэдээлэл нэмж оруулах бол [+ Нэмэх] товчлуурыг дарна. Ингэснээр хүснэгтэд харагдах бүх талбарууд идэвхжиж, шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөн оруулснаар [Хадгалах] товчлуурыг дарж мэдээллийг системд хадгална.

Энэ хэсэгт оруулах мэдээлэл байхгүй:  

Хэрэв өмнөх онд өгсөн мэдүүлгийн энэ маягтын хэсэгт ямар нэгэн өөрчлөлт ороогүй бол дэлгэц дээр байрлах [Энэ хэсэгт оруулах мэдээлэл байхгүй] товчийг дарахад тухайн хэсгийг алгасаж, шууд дараагийн маягтыг бөглөж эхлэх боломжтой.

Өмнөх мэдүүлгийг ашиглах:

Хэрэв өмнөх онд өгсөн мэдүүлгийн энэ маягтын хэсгийг дахин ашиглахыг хүсвэл дэлгэц дээрх [Өмнөх мэдүүлгийг ашиглах] товчлуурыг дарна. Ингэснээр тухайн хэсгийн өмнөх мэдээлэл автоматаар татагдан харагдах бөгөөд татагдсан мэдээллийг засварлах, устгах боломжтой.

Мэдээлэл засварлах:

Хэрэв урьд нь мэдүүлсэн мэдүүлгийн маягтын тухайн хэсэгт өөрчлөлт орсон бол (жишээлбэл: мэдүүлэг гаргагч болон гэр бүлийн гишүүдийн ажил эрхлэлт, хүүхдийн сургууль, оршин суугаа газрын хаяг зэрэг мэдээлэл өөрчлөгдсөн үед) хүснэгтийн хамгийн арын баганад байрлах [Засах] товчлуурыг дарна.

Засварлах шаардлагатай мэдээллийг шинэчлэн оруулаад [Хадгалах] товчлуурыг дарснаар таны оруулсан өөрчлөлт системд хадгалагдана.

Мэдээлэл устгах:

Мөн өмнө мэдүүлсэн мэдээлэлд өөрчлөлт орж, тухайн мэдээллийг устгах шаардлагатай болсон тохиолдолд хүснэгтийн хамгийн арын баганад байрлах [Устгах] товчлуурыг дарж мэдээллийг устгах боломжтой.

Түүнчлэн ХАСХОМ-ийн Хөрөнгө, орлого хэсэгт хөрөнгө устгах үед систем тухайн хөрөнгийг ямар шалтгаанаар устгаж байгаа талаар тайлбар авдаг тул гарч ирэх сонголтуудаас сонгон баталгаажуулж устгана.

Мэдүүлэг баталгаажуулах:

ХАСХОМ болон ХАСУМ мэдүүлгийг баталгаажуулахын тулд эдгээр мэдүүлгийн бүх маягт системийн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Маягт бүрийн төлөвийг зүүн талын удирдлагын хэсгээс шалгах боломжтой. Хэрэв тухайн маягт бөглөгдсөн буюу шаардлага хангасан бол түүний дүрс тэмдэг (icon) нь цэнхэр өнгийн “Зөв” (✓) тэмдэгтээр солигдоно.


Бүх дэлгэц шаардлага хангасан үед дэлгэцийн зүүн дээд буланд байрлах [Баталгаажуулах] товчлуурыг дарж мэдүүлэг баталгаажуулах хэсэгт шилжинэ.

Баталгаажуулах дэлгэцэд өөрийн ХАСХОМ болон ХАСУМ мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нягтлан шалгана. Хэрэв мэдээлэл үнэн зөв бол дэлгэцийн зүүн дээд буланд байрлах чекбокс дээр дарж “Зөв” (✓) тэмдгийг идэвхжүүлнэ.

Ингээд доор байрлах [Баталгаажуулах] товчлуурыг дахин дарна. Үүний дараа баталгаажуулалтын анхааруулга бүхий цонх гарч ирэх бөгөөд тус цонхонд байрлах [Зөвшөөрч байна] товчлуурыг дарснаар таны ХАСХОМ болон ХАСУМ мэдүүлэг албан ёсоор баталгаажна.

Баталгааны маягт:

ХАСХОМ болон ХАСУМ мэдүүлгийг баталгаажуулсны дараа системээс баталгааны маягт автоматаар үүсгэн харуулна. Уг баталгааны маягт нь таны мэдээлэл болон баталгааны маягтыг хүлээн авах ЭБАТ-ын мэдээллээр системээс урьдчилан бүрэн бөглөгдсөн байна.

Мэдүүлэг баталгаажсаны дараа:

Мэдүүлэг баталгаажсаны дараа хэрэв та өөрийн мэдүүлэгт алдаатай мэдээлэл оруулсан гэж үзвэл дараах нөхцөлд баталгаажуулалтыг цуцлуулах боломжтой. Үүнд:

Хэрэв тухайн ХАСХОМ мэдүүлэг ЭБАТ-аар баталгаажуулсан төлөвт шилжээгүй бол хуулийн хугацаанд багтаж ЭБАТ таны баталгаажуулалтыг цуцлах боломжтой.

Харин мэдүүлгийн төлөв ЭБАТ-аар баталгаажсан байвал баталгаажуулалтыг зөвхөн АТГ-аар цуцлуулах боломжтой тул ЭБАТ нь АТГ-т албан ёсоор хандаж хүсэлт гаргана.


Баталгаажуулалтыг цуцлах боломжгүй нөхцөл:

Мэдүүлэг үүссэнээс хойш 30 хоногийн хуулийн хугацаа өнгөрсөн бол тухайн мэдүүлгийн баталгаажуулалтыг цуцлах боломжгүй. Иймээс мэдүүлэг гаргагч та хуулийн хугацаандаа ХАСХОМ мэдүүлгээ үнэн зөвөөр гаргаж, баталгаажуулах үүрэгтэй.