Нүүр хуудас
О. Саруулгэрэл
Last Update 10 months ago
ЭБАТ эрхээр системд нэвтэрсэн хэрэглэгчийн нүүр хуудас (Dashboard) нь дараах бүтэцтэй байх ба тухайн байгууллагын мэдүүлгийн үйл ажиллагааны явцыг нэг дор харах боломжтой хяналтын самбар юм. Энэхүү дэлгэцээр дамжуулан ХАСХОМ, ХАСУМ, мэдэгдэл–тайлбар, хугацааны мэдээлэл болон шинээр үүссэн мэдүүлгүүдийн нийтлэг төлөвийг хянах боломжтой.
ЭБАТ нь цонхны дээр байх хэсгээс ЭБАТ болон мэдүүлэг гаргагчийн эрхээр систем рүү шууд хандан шилжих боломжтой


- Өөрийн мэдээлэл - Энэ хэсэгт системд нэвтэрсэн хэрэглэгчийн мэдээлэл харагдана.
- Таны ЭБАТ-ны мэдээлэл - Системд нэвтэрсэн хэрэглэгчийн хариуцсан ЭБАТ -н мэдээлэл харагдана.
- Он сонгох хэсэг - Dashboard-д харагдах бүх статистик мэдээллийг сонгосон оноор нь шүүж харуулна.
- Байгууллага сонгох хэсэг - Энд тухайн ЭБАТ-ны хариуцаж буй харьяа байгууллагуудаас шүүж харж болно.
- ХАСХОМ - Энэ графикаас та өөрийн хариуцсан байгууллага дээрх ХАСХОМ мэдүүлгүүдийн явцыг харах боломжтой.
- ХАСУМ - Энэ графикаас та өөрийн хариуцсан байгууллага дээрх ХАСУМ мэдүүлгүүдийн явцыг харах боломжтой.
- Мэдэгдэл, тайлбар - Энэ графикаас та өөрийн хариуцсан байгууллага дээрх мэдэгдэл, тайлбаруудын явцыг харах боломжтой.
- Шинээр үүссэн мэдүүлэг - Мэдүүлэг гаргагч нарт шинээр үүсгэсэн мэдүүлгийн түүхийг харуулна
- Хугацаа (ХАСХОМ) - Мэдүүлгийн хугацааны хяналт хийх, явцын мэдээллийг харах боломжтой.

