ХАСУМ удирдлага
ХАСУМ үүсгэх, цуцлах, устгах, албан бичиг илгээх
О. Саруулгэрэл
Last Update 10 个月前
ХАСУМ удирдлага хэсэгт та шинээр ХАСУМ үүсгэх АТГ-т албан бичиг илгээх зэрэг шаардлагатай үйлдлүүдийг хийх боломжтой.
ХАСУМ шинээр үүсгэх:
ХАСУМ үүсгэхийн тулд ХАСУМ цэс доторх [Шинээр үүсгэх] товч дарна.
Ингэснээр дэлгэцийн баруун талаас ХАСУМ үүсгэх цонх нээгдэх бөгөөд РД оруулаад ШАЛГАХ товч дарна.
Ингэснээр мэдүүлэг гаргагч системд бүртгэлтэй эсэхийг шалгах ба, системд бүртгэлтэй хэрэглэгч дээр мэдүүлэг үүсгэх боломжтой.
Системд бүртгэлгүй бол заавал хэрэглэгчийг бүртгэх шаардлагатай.
Шаардлагатай талбаруудын мэдээллийг бүртгэн оруулснаар тухайн мэдүүлэг гаргагч дээр ХАСУМ үүснэ.

ХАСУМ -н хувьд нэг мэдүүлэг гаргагч дээр төлөв хамаарахгүй олон мэдүүлэг зэрэг үүсгэх боломжтой.
ХАСУМ албан бичиг илгээх:
ХАСУМ -ийг сонгон илгээх үед нэг эсвэл хэд хэдэн мэдүүлэг гаргагчийг зэрэг сонгон албан бичиг илгээх боломжтой.
ХАСУМ албан бичгийг илгээхдээ баганын хамгийн эхэнд байрлах чекбокс сонгож дээр байрлах [Албан бичиг илгээх] товчийг дарна.

САНАМЖ: Нэг албан бичгээр илгээх мэдүүлгүүдийг жагсаалтаас бүгдийг нь сонгоод илгээх шаардлагатайг анхаарна уу. Нэг албан бичгийн дугаарыг нэг л удаа системд бүртгэн ашиглах боломжтой.

Гарж ирсэн цонх дээр шаардлагатай талбаруудыг бүртгэж оруулсны дараа [Илгээх] товчлуур дээр дарснаар албан бичиг илгээх үйлдэл амжилттай хийгдэнэ.

Санамж: Нэг албан бичгийн дугаарыг нэг л удаа явуулж болохыг анхаарна уу!

ХАСУМ цуцлах:
ХАСУМ цуцлахын тулд ХАСУМ-ын дэлгэрэнгүй цонхруу орж баруун дээр байрлах [ЭБАТ цуцлах] товчлуур дээр дарж гарж ирсэн баталгаажуулах цонх дээр тайлбар оруулж [Цуцлах] товчлуур дээр дарж цуцална.

Мэдүүлэг буцаах шаардлага үүссэн нөхцөл байдалд тус үйлдлийг хийнэ. Цуцлах үйлдэл хийгдсэнээр мэдүүлэг гаргагч мэдүүлгийг засварлаад, дахин илгээх боломжтой.
ХАСУМ устгах:
Шинээр нээсэн төлөвтэй ХАСУМ мэдүүлгийг устгахын тулд ХАСУМ цэсэд устгах мэдүүлгийн мөрийн хамгийн хойно байрлах 🗑️ дээр дарснаар баталгаажуулах цонх гарж ирнэ. Устгах товчлуур дээр дарснаар амжилттай ХАСУМ устана.


