Нууц үг сэргээх
О. Саруулгэрэл
Last Update 9 months ago
Цахим хаягаар сэргээх:
Нэвтрэх цонхны [Нууц үг сэргээх] товчлуурыг дарж нууц үг сэргээх, сэргээхдээ дараах дарааллыг баримтална:

Дэлгэц дээр өөрийн регистрийн дугаарыг оруулж, дэлгэцэд харагдаж буй энгийн тооны бодлогын хариуг оруулаад [Үргэлжлүүлэх] товч дарна.
Дараагийн дэлгэцэд системд бүртгэлтэй цахим шуудангийн хаягийг *****@ харуулах ба тухайн цахим хаягийг гараас бичиж бүрэн зөв оруулснаар цахим шуудангийн хаяг руу баталгаажуулах код илгээнэ.
Цахим хаягт ирсэн баталгаажуулах кодыг авч, системд оруулсны дараа [Үргэлжлүүлэх] товчлуурыг дарна.
Шинэ нууц үгээ оруулж [Хадгалах] товчлуурыг дарснаар нууц үг шинэчлэгдэн, системд шинэ нууц үгээр нэвтрэх боломжтой болно.

Санамж: Хэрэглэгчийн бүртгэл дээр бүртгэлтэй цахим шуудангийн хаяг зөрүүтэй эсвэл ашиглаж байгаа имэйл хаяг өөрчлөгдсөн бол харьяалах ЭБАТ -даа хандан мэйл хаягаа солиулна уу.
