Мэдэгдэл тайлбар удирдлага

Шинээр үүсгэх, устгах,

О. Саруулгэрэл

Last Update há 10 meses

Мэдэгдэл тайлбар цэсийн хүрээнд та мэдэгдэл тайлбар үүсгэх, мөн шийдвэрлэх албан тушаалтны шийдвэрийг оруулах зэрэг шаардлагатай үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой.

Мэдэгдэл тайлбар шинээр үүсгэх:

Мэдэгдэл тайлбар үүсгэхийн тулд Мэдэгдэл тайлбар цэс рүү орж, тус цэс доторх [Шинээр үүсгэх] товчлуурыг дарна. Ингэснээр дэлгэцийн баруун талаас мэдэгдэл тайлбар үүсгэх цонх нээгдэж, шаардлагатай мэдээллүүдийг бүртгэн оруулснаар мэдэгдэл тайлбар үүснэ.


Хэрэв мэдэгдэл тайлбар гаргагч системд бүртгэлгүй иргэн бол [Шалгах] товчлуурыг дарсны дараа “Мэдүүлэг гаргагч бүртгэлгүй байна. Бүртгэл үүсгэх” гэсэн мэдэгдэл гарч ирнэ.

Энэ үед [Бүртгэл үүсгэх] товчлуурыг дарснаар хэрэглэгч бүртгэлийн цонх гарж ирэх ба тухайн иргэний мэдээллийг оруулан шинээр хэрэглэгч бүртгэнэ. Бүртгэл амжилттай хийгдсэний дараа тухайн цонх нь мэдэгдэл тайлбар үүсгэх горимд шилжиж, мэдэгдэл тайлбар үүсгэх үйлдлийг үргэлжлүүлэх боломжтой болно.

Систем нь мэдэгдэл тайлбарын үүссэн огноог автоматаар олгодог бөгөөд уг огноог өөрчлөх боломжгүйг анхаарна уу.

Мэдэгдэл тайлбар засах

Мэдэгдэл тайлбарт шийдвэр оруулах:

Хэрэв мэдэгдэл тайлбар гаргасан мэдүүлэг гаргагч өөрийгөө ашиг сонирхлын зөрчилтэй гэж мэдүүлсэн бол заавал Шийдвэрлэх албан тушаалтны шийдвэрийг системд оруулах шаардлагатай.


Шийдвэр оруулахын тулд Мэдэгдэл тайлбар цэсийн жагсаалтаас ашиг сонирхлын зөрчилтэй гэж мэдүүлсэн иргэний ард байрлах [Шийдвэр оруулах] товчлуурыг дарж, нээгдэх цонхонд шаардлагатай мэдээллийг бөглөнө.

Мэдүүлэг гаргагч мэдэгдэл тайлбар гарган цахимаар баталгаажуулсны дараа хэвлэмэл хувилбарыг ЭБАТ-д хүлээлгэн өгч, шийдвэрлэх албан тушаалтнаар шийдвэрийг бичүүлэн авна.

Хэрэв мэдүүлэг гаргагч өөрийгөө ашиг сонирхлын зөрчилгүй гэж мэдүүлсэн бол системд шийдвэр оруулах шаардлагагүй.