Системийн хөгжүүлэлтийн ерөнхий мэдээлэл

Төслийн тухай

О. Саруулгэрэл

Last Update há 9 meses

Энэхүү төсөл нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.1 дэх “Төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд хэрэгжсэн болно.


Мөн хөтөлбөрийн 4.1.5.14-т “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгож, мэдүүлгийг цахим хэлбэрээр хүлээн авах тогтолцоонд бүрэн шилжүүлэх” зорилтын хүрээнд системийн нэмэлт хөгжүүлэлт, программ хангамж, веб сервисийн суурилуулалт, тохиргоо, нэвтрүүлэлт, мөн "https://meduuleg.iaac.mn" цахим системийн дэд бүтэц, вэб сервис, техник хангамжийн засвар сайжруулалтыг гүйцэтгэх, тогтвортой ажиллагааг хангах ажлууд хийгдсэн болно.


Нийтийн албан тушаалтан буюу мэдүүлэг гаргагч нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэхээс гадна ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарыг гаргах, нөгөө талаас эдгээрийг гаргуулахад тухайн байгууллагын ЭБАТ-аас тус тус үүрэг хүлээдэг. Уг үүргийнхээ хэрэгжилтийг хангахад нь дэмжлэг болох зорилгоор мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг АТГ-ын https://meduuleg.iaac.mn/ системд хэрхэн гаргах зааврыг энэхүү гарын авлагад тусгав.


Санал, хүсэлт
Энэхүү гарын авлагыг Авлигатай тэмцэх газраас тухай бүр боловсронгуй болгоход анхаарч ажиллах бөгөөд үүнтэй холбоотой аливаа залруулга, санал, хүсэлтийг АТГ-ын contact@iaac.mn хаягаар ирүүлнэ үү.
 
Нэмэлт асуулт
Хэрэв Та хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, мөн ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбар гаргах явцад энэхүү гарын авлагад тодорхой тусгагдаагүй асуудалтай холбоотой нэмэлт асуулт гарвал өөрийн харьяа байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах Эрх Бүхий Албан Тушаалтан (ЭБАТ)-д хандана уу.