ХАСУМ удирдлага

ХАСУМ үүсгэх, цуцлах, устгах

О. Саруулгэрэл

Last Update 24 days ago

ХАСУМ удирдлага хэсэгт та шинээр ХАСУМ үүсгэх үйлдлүүдийг хийх боломжтой.

ХАСУМ шинээр үүсгэх:

ХАСУМ үүсгэхийн тулд ХАСУМ цэс доторх [Шинээр үүсгэх] товч дарна. 

Ингэснээр дэлгэцийн баруун талаас ХАСУМ үүсгэх цонх нээгдэх бөгөөд РД оруулаад ШАЛГАХ товч дарна.

Ингэснээр мэдүүлэг гаргагч системд бүртгэлтэй эсэхийг шалгах ба, системд бүртгэлтэй хэрэглэгч дээр мэдүүлэг үүсгэх боломжтой.

Системд бүртгэлгүй бол заавал хэрэглэгчийг бүртгэх шаардлагатай.

Шаардлагатай талбаруудын мэдээллийг бүртгэн оруулснаар тухайн мэдүүлэг гаргагч дээр ХАСУМ үүснэ. 

 

ХАСУМ -н хувьд нэг мэдүүлэг гаргагч дээр төлөв хамаарахгүй олон мэдүүлэг зэрэг үүсгэх боломжтой.

ХАСУМ цуцлах:

Мэдүүлэг гаргагч болон ЭБАТ баталгаажуулсан ХАСУМ-ыг  цуцлахын тулд Мэдүүлэг гаргагч өөрйин ХАСУМ-ын дэлгэрэнгүй цонхруу орж баруун дээр байрлах [Цуцлах хүсэлт илгээх] товчлуур дээр дарж хүсэлтийг илгээх үйлдэл хийгдсэний дараагаар ЭБАТ мэдүүлгийн баталгаажуултыг цуцлах эрхтэй болно.

Мэдүүлэг буцаах шаардлага үүссэн нөхцөл байдалд тус үйлдлийг хийнэ. Цуцлах үйлдэл хийгдсэнээр мэдүүлэг гаргагч мэдүүлгийг засварлаад, дахин илгээх боломжтой.

ХАСУМ устгах:

Шинээр нээсэн төлөвтэй ХАСУМ мэдүүлгийг устгахын тулд ХАСУМ цэсэд устгах мэдүүлгийн мөрийн хамгийн хойно байрлах 🗑️ дээр дарснаар баталгаажуулах цонх гарж ирнэ. Устгах товчлуур дээр дарснаар амжилттай ХАСУМ устана.