Харьяа ЭБАТ-ыг бүртгэх

Шинээр бүртгэх, ЭБАТ чөлөөлөх, Эрхийн тохиргоо хийх

О. Саруулгэрэл

Last Update hace 9 meses

ЭБАТ шинээр бүртгэх:

ЭБАТ бүртгэл цонхны Ерөнхий ЭБАТ нь өөрийн харьяа байгууллагуудад салбар ЭБАТ-ыг бүртгэх болон устгах /чөлөөлөх/ боломжтой. 


ЭБАТ шинээр бүртгэхийн тулд [ЭБАТ бүртгэл] цэс дээр дарж, дараа нь [Шинээр үүсгэх] товчлуур дээр дарна. Ингэснээр дэлгэцийн баруун хэсгээс ЭБАТ бүртгэх цонх нээгдэнэ.

ЭБАТ -ны РД оруулаад [Шалгах] товч дээр дарна. 

Тухайн ЭБАТ хэрэглэгчийн бүртгэл системд бүртгэлтэй байгаа эсэхийг шалгаад бүртгэлтэй бол системээс автоматаар хэрэглэгчийн овог нэрийг татаж харуулна.

Хэрэв тухайн РД хэрэглэгч системд бүртгэлгүй бол бүртгэлгүй байна гэсэн анхааруулга өгөх ба хэрэглэгчийн бүртгэл заавал хийгдсэний дараа ЭБАТ бүртгэл хийх боломжтой болно.

Хэрэглэгчийн эрх гэсэн хэсэгт САЛБАР ЭБАТ гэсэн эрхийг сонгох ба ХАСХОМ хянах эрх, ХАСУМ хянах эрх, Мэдэгдэл тайлбар хянах эрх бүхий 3 чекийг тохируулах шаардлагатайг анхаарна уу.

Шаардлагатай мэдээллийг бүртгэн, тохирох эрхийн тохиргоог сонгож [Хадгалах] товчлуурыг дарснаар таны тохируулсан эрхийн дагуу тухайн байгууллагад ЭБАТ-ны бүртгэл үүснэ.

ЭБАТ чөлөөлөх (устгах):

Өөрийн байгууллага дээрх ЭБАТ-ны бүртгэлийг устгахын тулд ЭБАТ-ны жагсаалтаас тухайн ЭБАТ н хайлт хийж олно. 

Устгах шаардлагатай ЭБАТ-ны нэр дээр дарж, нээгдэх Дэлгэрэнгүй цонхны баруун дээд хэсэгт байрлах [Чөлөөлөх] товчлуурыг дарна.

Дарсны дараа гарч ирэх цонхонд мэдээллийг бүртгэж оруулаад [Чөлөөлөх] товч дээр дарна. Ингэснээр тухайн ЭБАТ-ын бүртгэл идэвхгүй төлөвт шилжиж, системээс устгагдана.

ЭБАТ-ын эрхийн тохиргоо:

ЭБАТ-ын дэлгэрэнгүй мэдээлэл харах үйлдэл хэсгийн товчин дээр дараад Эрхийн тохиргоо таб хэсэг байх ба энэ нь тухайн ЭБАТ нь хандах бүртгэлүүд дээр ямар ямар үйлдэл хийх вэ гэдгийг оноож өгдөг. 

Хандах эрхтэй эрхүүдийг (✓) тэмдгээр тэмдэглэсэн байгаа.

Хандах эрхийг засах боломжтой ба засахын тулд тухайн засах хандах бүртгэлийн мөрийн хойно байх үйлдэл хэсгийн засах тэмдэг дээр дарснаар цонхны баруун талд Хандах эрх засах хэсэг цонх гарж ирнэ. Эрхүүдээ сонгосны дараа [Хадгалах] товчлуурыг дарснаар амжилттай эрхийг засна.