Хэрэглэгч шилжүүлэн татах

Ariuntuya

Last Update há 10 meses

Өөр байгууллагаас мэдүүлэг гаргагчийг шилжүүлэн татахын тулд [Хэрэглэгчийн бүртгэл] цэс дээр дарж, [Шилжүүлэн татах] товчийг дарна. Ингэснээр дэлгэцийн баруун талаас Шилжүүлэн татах хэсэг нээгдэнэ.

Тус хэсэгт шилжүүлэн татах гэж буй иргэний мэдээллийг оруулахад систем тухайн хүсэлтийг танай байгууллагын мэдээллийн хамт мэдүүлэг гаргагч руу илгээдэг. Мэдүүлэг гаргагч өөрийн эрхээр нэвтэрч орон хүсэлтийг (мэдэгдэл) зөвшөөрсний дараа тухайн иргэн танай байгууллагад мэдүүлэг гаргагчаар бүртгэгдэх болно.